Сонгогч таны мэдвэл зохих мэдээллүүд

Өмнө нь чимээгүйхэн болоод өнгөрдөг байсан орон нутгийн сонгууль энэ жил өрсөлдөөн ихтэй, сонгуулийн сурталчилгаа өмнө нь байгаагүй идэвхитэй байсан нь онцлог байлаа. Орон нутгийн  төсөв захиран зарцуулах эрх мэдэл нэмэгдэж, нөгөө талаас хот, орон нутгийн асуудал хүн бүхний нүдэнд харагдаж, шууд мэдрэгдэж буй асуудал тул өөрчлөлт хийхийг хүсэж буй залуусын давалгаа ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу.

  Нэр дэвшигчид, улс төрийн намууд ийм идэвхитэй байхад сонгогч та бид идэвхитэй байх цаг одоо ирж байна гэсэн үг. Өмнө нь орон нутгийн сонгуульд саналаа идэвхитэй өгдөг байсан сонгогчдыг насны бүлгээр харахад ахмад сонгогчид голдуу орон нутгийн удирдлагыг сонгодог байсан байна.

Ингээд сонгогч танд зайлшгүй хэрэгцээт мэдээллүүдийг хүргэж байна.


Санал хураалт 2020 оны аравдугаар сарын 15-нд  болно.

Таны амьдарч байгаа нийслэл, дүүрэг, аймаг, суманд таны өмнөөс шийдвэр гаргаж, төлөвлөлт хийж, төсөв мөнгө хуваарилах төлөөлөгчөө сонгох өдөр.

  • Энэ удаагийн сонгуулиар санал хураалтын цаг хоёр цагаар богиноссон. Өмнө нь санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилдэг байсан бол энэ удаагийн орон нутгийн сонгуулийн санал хураалт 07:00-20:00 цагийн хооронд явагдана.
  • Өмнөх жилүүдэд хэсэг болгон дээр 50 хувийн ирцийн босгыг давж сонгууль хүчин төгөлдөр болдог байсан бол энэ удаагийн сонгуулийн хувьд ирцийн босго байхгүй. Хэдий тийм ч та саналаа өгснөөр ямар хотод, ямар дүүрэгт ямар орчинд амьдарч хэнээр төлөөлүүлмээр буйгаа сонгоно гэдэг нь ардчилсан улсын иргэн таны хамгийн том эрх билээ.

УИХ болон ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад Орон нутгийн сонгуулийн ирц бага байдаг ч 2016 оны сонгогчдын идэвхи өмнөх сонгуультай харьцуулахад 7.5%-иар өсжээ.

 

  • Сонгогч таны хувьд аймаг, нийслэлийн ИТХ, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөө хамт сонгоно. Тийм  учраас саналын хуудас дээрх санал өгөх заавартай сайтар уншиж танилцаж байж саналаа өгөх хэрэгтэй юм.

Сонгогч танд лавлах зүйл гарвал сонгогчийн лавлах утас 1800- 2800 болон, Сонгуулийн Ерөнхий хорооны Фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авах боломжтой.

 

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах