16 настай хүүг зэрлэгээр хөнөөж, гудамжинд дүүжилжээ

Иракийн жагсагчид эсэргүүцлийн жагсаалын оролцогчдын нэгийг буудсан гэх шалтгаанаар 16 настай хүүг зэрлэгээр хөнөөж гудамжны шонгоос дүүжилжээ.

Энэхүү цочирдом хэргийн талаар Иракийн сэтгүүлч Аббас Жума Твиттер хуудсандаа бичсэн байна. Түүний мэдээлснээр, эсэргүүцэгчид хүүгийн цогцосыг өшигчин, дараа нь талбай дээр дүүжилжээ.

“Тэд хүүгийн цогцосыг баганаас дүүжлэн, ихэд баясан селфи хийж байсан. Хүүг жагсагчдын нэг рүү гал нээсэн гэж ярьцгааж байна. Тийм байлаа ч гэсэн Исламын улс бүлэглэлийн арга барилаар бусдыг шийтгэх нь дэндүү хэтэрсэн хэрэг” хэмээн сэтгүүлч бичжээ.

2019 оны 10 дугаар сараас Иракд ард түмний эсэргүүцлийн давалгаа эхэлсэн. Ард иргэд засгийн газрыг огцруулах, ажилгүйдлийг багасгахыг шаардан тайван жагсаал хийж байсан бол удалгүй энэ нь эмх замбараагүй байдалд шилжин, цагдаагийнхантай удаа дараа мөргөлдөж улмаар хүний амь нас хохирч байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах