51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлэгүй учир дэвших эрхээ хасуулжээ

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой байдаг.

УИХ-ын 2020 сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ (Хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ийг АТГ-аас цахимаар авч дуусжээ. Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч өөрийн бөгөөд гэр бүлийн ХОМ-ээ АТГ-т мэдүүлэх учиртай.

Тэгвэл энэ тухай АТГ хэвлэлд өгсөн тодруулгадаа, цахим системд 13 нам, дөрвөн эвсэл, бие даагчид нийлсэн 698 нэр дэвшигчдийн ХОМ мэдүүлэх эрхийг үүсгэснээс 647 нь хугацаандаа мэдүүлгээ баталгаажуулсан гэж мэдэгджээ.

Нэр дэвшигчдийн ХОМ-ийг зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй байршуулна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах