“Circle K”-ийг эзэмшигч цахилгаан автомашины цэнэглэх станцын бизнесээ тэлнэ

    “Circle K” конвиненс сүлжээг эзэмшигч “Alimentation Couche-Tard” компани цахилгаан автомашины цэнэглэх станцын бизнесээ өргөжүүлэхээр боллоо.

Тус компани АНУ, Канадын салбарууддаа цэнэглэх станц нэмж байршуулна. Ирэх нэг жилд энэ бүсэд станцын тоогоо олшруулах ажлууд хийгдэх юм байна. Цаашлаад урт хугацаандаа тээврийн хэрэгслээ гэрээсээ цэнэглэх боломжийг Хойд Америкийн хэрэглэгчдэдээ олгохоор зорьж байна. Одоогоор Норвегт энэ чиглэлээр ажиллаж байгаа аж.

“Alimentation Couche-Tard”-ийн сүлжээ дэлгүүрүүд АНУ-ын 50 мужийн 48-д нь байдаг, төдийгүй олон улсад 14 мянга гаруй салбартай юм. Тус компани сүүлийн хэдэн жил Скандинавын орнуудад цэнэглэх станцууд туршиж иржээ. Энэхүү бүсийн орнуудад цахилгаан автомашинд татаас олгож буй тул энэ төрлийн зах зээл тэлж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах