III улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ онд НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа билээ. Тодруулбал, I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, III  улирлын буцаан олголтыг аравдугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгогдоно.

Энэ дагуу III улирлын буцаан олголт өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу орж эхэллээ.

Эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ. Харин II улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна.  Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авдаг тухай тооцоог Сангийн яамнаас мэдээлсэн.

Түүнчлэн НӨАТ-ын баримт олгохгүй аж ахуйн нэгжийн мэдээллийг 1800-1288 утсанд мэдээлэх үүрэгтэй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах