“WeChat”, “TikTok”-н эсрэг авах арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ

“ByteDance” компанийн “TikTok” хавсралт болон тус компанийн охин компаниудыг эзэмшигчидтэй гэрээ байгуулахыг хориглосон гүйцэтгэх захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Хориг захирамж гарснаас хойш 45 хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.

“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “TikTok”-г эзэмшигчдийн эсрэг АНУ дорвитой алхмыг авч хэрэгжүүлэх ёстой” хэмээн Д.Трампын захирамжид дурджээ.

“TikTok”-г 9 дүгээр сарын 15-наас өмнө худалдан авах гэрээг “Microsoft” эсвэл АНУ-ын өөр нэг компани байгуулахгүй бол тус нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн Д.Трамп 8 дугаар сарын 3-нд мэдэгдсэн юм.

Түүнчлэн тэрбээр Хятадын интернет аварга “Tencent” болон тус компанийн эзэмшдэг “WeChat” нийгмийн сүлжээтэй холбоотой охин компаниудтай гэрээ хийхийг хориглосон гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан байна. Хориг 9 дүгээр сарын эцсээр хүчин төгөлдөр хэрэгжих ажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах